Dow Jones индекс 20 мянган нэгжийг давлаа


АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones индекс 20 мянган нэгжийг давлаа. Тус индексийн сагсанд багтдаг компаниудын 2016 оны санхүүгийн тайлан сайн гарсан нь үнэт цаасны ханшийг дэмжжээ. Тус улсын шинэ Ерөнхийлөгчийн томоохон корпорациудыг дэмжих бодлого ч давхар эергээр нөлөөлсөн. Үүнтэй зэрэгцээнд Азийн хувьцаанууд ч гурван сар хагасын дээд цэгт хүрээд байна. Ази, Номхон далайн бүсийн жишиг индекс нэг хувиар өслөө.

Ингэснээр 2015 оны долдугаар сараас хойших дээд цэгт хүрэв. Японы Topix индекс 1.5 хувиар дээшилсэн байна. Хонконгийн Hang Seng индекс 1.3 хувиар өсөж, гурван сарын дээд хүрсэн. Хятадын Shanghai Composite индекс 0.3 хувиар тэллээ. Ингэснээр таван өдөр дараалан өсөөд байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд

  • CharlesNuS
    Aug.17.2017 Хариулах
    <a href=https://www.viagrapascherfr.com/>More info>>></a> IP хаяг: 54.162.154.91