Нийтийн тээврээр зорчих хүний тоо 35 хувиар буурчээ

Хөл хорио тогтоосноос хойш нийтийн тээврээр зорчих хүний тоо 35 хувиар буурчээ. Нийтийн тээврээр зорчигчдын 20 орчим хувийг оюутан, 15

хувийг сурагчид эзэлдэг. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт зорчигчдоос тэдний эзлэх хувь буурчээ. Өглөө, оройд ажил эхлэх, тарах цагт

зорчигчдын тоо нэмэгдэж, өдрийн цагт цөөхөн хүн зорчиж байна гэж жолооч нар хэлж байна. Түүнчлэн замын хөдөлгөөний ачаалал буурч, түгжрэл

үүсэхгүй байгаа гэж тэд ярилаа.

Иргэд амралтын өдрүүдэд гэр бүлээрээ ууланд алхах нь нэмэгдсэн. Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Хөгжим бүжгийн коллежоос

Богдхан уул хүртэл шинэ чиглэл нэмж, дөрвөн автобус үйлчилгээнд гаргажээ. 



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.