“Та гурван сая төгрөг хожлоо” гэж хэлээд 30 мянган төгрөг залилжээ

Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилах хэрэг эзэлдэг.  Залилах гэмт хэрэг үйлдэгдэх гол шалтгаан нөхцөл нь иргэд

амар хялбар аргаар, богино хугацаанд мөнгөө өсгөх, мөнгөтэй болох, хэрэгцээт ажлаа хурдан бүтээх, төрийн үйлчилгээг өөрт ашигтай байдлаар

авах гэх мэт хүсэл эрмэлзэлтэй байдаг нь нөлөөлдөг.

Тухайлбал, өчигдөр Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт иргэн “Д”-с “МУГЖ Баясгалан” гэх фэйсбүүк хаягаас “Та гурван сая төгрөгийн азтан

боллоо” гэж хэлээд 30000 төгрөг надаас залилж авсан гэх гомдол иржээ.

Иймд иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргээс

хамгаалж, ятгах тусам нягтлахыг санууллаа.



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.