Японд коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Японд шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас Канагава мужийн оршин суугч 80 гаруй настай эмэгтэй нас барсан талаар тус улсын Эрүүл

мэндийн яам мэдээлжээ. Японд коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.

Эрүүл мэндийн сайд Кацүнобү Катогийн мэдээлснээр, уг эмэгтэйд өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ноос шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд энэ сарын

1-нд эмнэлэгт хэвтэж, пүрэв гарагт нас баржээ. Түүнийг нас барсны дараа коронавирусээр халдварласан байсныг тогтоосон бөгөөд тэрбээр

гадаадын орон руу зорчоогүй байжээ.

Нас барсан эмэгтэйн хүү нь таксины жолооч бөгөөд түүнээс мөн коронавирусний халдвар илэрсэн байна. Уг эрэгтэй Хятадын Хубэй, Жэжян зэрэг

мужид очиж байгаагүй боловч хоёр долоо хоногийн өмнөөс шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Мөн тэрбээр тус хугацаанд гадаадын жуулчин

тээвэрлээгүй гэж мэдээлсэн байна.

Мөн Японы баруун нутгийн эмнэлэгт ажилладаг эмч, Токио хотод амьдардаггүй эрэгтэйгээс коронавирусний халдвар илэрсэн бөгөөд Эрүүл мэндийн

яамны мэргэжилтнүүд тэднийг уг вирусээр хэрхэн халдварласныг тогтоохоор ажиллаж байгаа аж. 



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.