Агаарын болон бусад хилийн боомтыг хаалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газарт тодорхой үүрэг чиглэлүүдийг өгчээ. Энэ талаар тус газрын дарга, генерал

Ж.Бямбасүрэн "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор БНХАУ-тай хиллэдэг Замын -Үүдийн төмөр замын болон авто замын боомт,

Гашуун сухайт, агаарын замын Буянт-Ухаа боомтуудыг нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргалаа. Хоёрдугаар сарын 1-нээс хойш БНХАУ,

Монгол Улсын хилээр БНХАУ-ын болон тус улсаар дамжин ирж буй гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Хоёрдугаар сарын 6-ныг хүртэл

хятад улсад байсан 6000 орчим Монгол иргэдээ хилийн боомтуудаараа татаж авсан. Энэ өдрөөс хойш хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөн бүрэн

зогсож, Монгол иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам зохион байгуулж шийдэхээр боллоо.” гэж мэдэгдлээ. Мөн ард иргэд хятад

иргэд бөөнөөрөө орж ирсэн гэх мэдээлэл түгсэн. Энэ нь ташаа мэдээлэл гэдгийг нэмж хэллээ.

Энэ үеэр Засгийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор цагаан сарын баярыг

тэмдэглэхийг уриалсан реклам, зар сурталчилгааг зогсоосон. Хүнсний захуудыг хаагаагүй, орон нутгийн замыг хаах, хязгаарлах шийдвэр гараагүй.

Тиймээс хүнсний хомсдол үүсэх, үнийн хөөрөгдлийг бий болгосон худал мэдээлэл итгэхгүй байх хэрэгтэй. Төр, засгаас цаг алдалгүйгээр урьдчилан

сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэн арга хэмжээг авч

хэрэгжүүлэхийг уриалж байна” гэсэн юм. 



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.