“Aerosmith” долдугаар сард Москвад тоглоно

“Aerosmith” рок хамтлаг энэ оны долдугаар 30-нд Москва хотын “ВТБ-Арена”-д тоглоно хэмээн тоглолтыг зохион байгуулагчид мэдээллээ. Энэ

тоглолт нь тус хамтлагийн 50 жилийн ойд зориулан Европт хийж буй аялан тоглолтынх нь нэг хэсэг байх ажээ.

“Бид 50 жилийн ойгоо аялан тоглолтоор тэмдэглэнэ. Гэхдээ энэ нь зодгоо тайлж байна гэсэн үг биш шүү. Магадгүй бид 75 жилийн ойгоо тэмдэглэх ч

юм бил үү, хэн мэдлээ” хэмээн “Aerosmith” хамтлагийн гитарчин Жо Перри саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Дэлхий даяар “Aerosmith” хамтлагийн 150 сая ширхэг цомог зарагдсан, Алтан, Платинум цомгийн тоогоороо Америкийн хамтлагуудаас толгой

цохидог. “Грэмми”-гийн дөрвөн шагнал, Billboard Awards-ын зургаан шагнал, MTV Awards-ийн 12 шагналтай.

2001 онд “Aerosmith” хамтлагийг Рок-н-роллын Алдрын зааланд албан ёсоор залсан. “Rolling Stone” сэтгүүл, телевизийн VH1 суваг “Aerosmith”-ийг

“Бүх цаг үеийн шилдэг 100 хамтлаг”-ийн нэгээр нэрлэсэн юм.

 



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.