П.Нямдорж: Арав гаруй компаний хувьцаа маш их эрэлттэй байна

Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдоржтой ярилцлаа.

-Хөрөнгийн зах зээлийн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Өнөөдөр Хөрөнгийн биржийн өмнө тулгарч буй ямар асуудлууд байна вэ.

Шинээрхэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаасаа сонирхуулахгүй юу?

-Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжөөд 29 жил болж байгаа хэдий ч иргэд хөрөнгө оруулагчдын мэдлэг, мэдээлэл бага хэвээрээ байгаа нь

зах зээлийн өмнө тулгараад байгааа гол асуудал болж байна. Мөн тэтгэврийн сан гэх мэт гадны болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг оруулж

ирэх бааз суурийг бүрдүүлэх, төлбөр тооцооны DvP зарчимд суурилсан Т+2 систем, DvP зарчмуудыг нэвтрүүлэх, гадаадын биржүүдэд бүртгэлтэй

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг давхар бүртгэлээр Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгэх шинэ төрлийн

бүтээгдэхүүн нэвтрүүлэх зэрэг үндсэн томоохон асуудлуудыг 2020 онд шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Манайд дотоодын урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах талаар биржээс ямар ажил хийж

байна вэ?

-Үнэт цаасны зах зээлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны өгөөжийг өсгөх, урт хугацааны санхүүгийн бүтээгдэхүүн бий болгох,

хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц зохистой хэмжээнд ажиллах бололцоог бүрдүүлэхийн тулд МХБ нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог

нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Тухайлбал, МХБ-ийн 2019 онд хийсэн томоохон ажлуудын нэг бол "Хамтын хаалттай хөрөнгө

оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг боловсруулан батлуулаад байна. Энэхүү журмын дагуу мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий

болох хөрөнгө оруулалтын сангууд бий болох хууль эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаа юм.

-Журам хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарах вэ?

-Хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй санал болгон арилжих замаар хөрөнгө татан төвлөрүүлж, татан

төвлөрүүлсэн хөрөнгийг нэгж эрх эзэмшигчдийн өмнөөс удирдах юм. Ингэснээр мэргэжлийн удирдлагаар хангаж, хөрөнгийн зах зээлд тодорхой

хувийг оруулах, улмаар дотоодын зах зээлд нэн шаардагдлагатай байгаа урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болох боломж нээгдэж

байна. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, тэтгэврийн сан бий болгох шаардлагатай эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох байгууллагуудтай

хамтран ажиллаж байна. Ийнхүү мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангуудтай болсноор хөрөнгийн зах зээлд урт хугацааны эх үүсвэр татах боломж

бүрдэх, шинээр үнэт цаас гаргасан компаниудын хувьцааны эрэлт тогтвортой байх, ханшийн хэт хэлбэлзлээс хамгаалах, түүнчлэн компаниудын

үнэт цаас гаргах сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

-Нэг үеэ бодвол иргэдийн арилжаанд оролцох мэдлэг харьцангуй дээшилсэн. Одоо арилжаанд оролцохдоо хүмүүс ямар алдаа гаргаж байна вэ?

-Арилжаанд оролцож байгаа иИргэд арилжаанд оролцохдоо ам дамжсан ярианд тулгуурлах, хэт богино хугацаанд ашиг олохыг зорьсны улмаас

алдагдал хүлээх зэрэг алдаа гаргах нь элбэг байдаг. бусдыг дагаж хөөсөрч байгаа хувьцаанаас өндөр үнээр авах, хэт богино хугацаатай мөнгөөр

хувьцаа худалдан авч эргээд хугацаанд шахагдах бусдын ятгалганд орох зэргээр өөрийн авсан үнээс хямд үнээр зарж алдагдал хүлээх зэрэг алдаа

гаргаж байна. Иймээс сайтар судалгаа хийх, эсвэл мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан зах зээлд оролцох, оос гадна хувьцаа

бол урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдгийг ойлгож тухайн компаниудад бий болохдад урт хугацааны өндөр өсөлтийг хүртэхийг

чухалчлахыг зөвлөж байна.

-Энэ онд хувьцаа гаргах хичнээн компани байна вэ?

-Нийтэд үнэт цаасаа санал болгож, хөрөнгө босгох сонирхолтой компаниуд холбогдох материалаа МХБ болон СЗХ-нд өгч зохих зөвшөөрлөө авдаг.

Өнөөдрийн байдлаар “Бодь даатгал” ХК олон нийтэд үнэт цаас арилжаалж хөрөнгө босгох зөвшөөрлөө аваад байгаа ба онцгой нөхцөл байдлаас

хамаарч гурван сараас олон нийтэд санал болгон арилжаалах магадлалтай байна. Мөн манай зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон

тогтмол орлого бүхий  бусад үнэт цаас (fixed income) гаргах хэрэгцээ шаардлага, энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхолтой үнэт цаас гаргагчид

байгааг харгалзан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг боловсруулаад байна. Журмын төслийг ТУЗ өөрөө хэлэлцүүлэх

шатандаа явж байгаа бөгөөд удахгүй СЗХ-нд батламжлуулахаар хүргүүлнэ. Энэ төрлийн үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлснээр эрсдэл харьцангуй

багатай, өгөөж харьцангуй өндөр, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүн бий болох юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД 198 НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БҮРТГЭЛТЭЙ

-Өнөөдөр Хөрөнгийн бирж дээр хичнээн компаний хувьцаа арилжигдаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар МХБ-д бүртгэлтэй 198 нээлттэй хувьцаат компани байгаагаас 2019 онд 132 компанийн хувьцаа их, бага хэмжээгээр

арилжаалагдсан байна.

-Хамгийн эрэлттэй хувьцаа гэвэл?

-2019 онд МХБ нийт 251 удаагийн арилжаа зохион байгуулсан бөгөөд АПУ, Ленд Мн ББСБ, Говь, Тавантолгой ХК-уудын хувьцаа бүх өдөр

арилжаалагдсанаараа идэвхтэй, эрэлт ихтэй хувьцаануудыг тэргүүлж байна. Мөн эрэлт ихтэй боловч арилжаалагдахгүй арилжаанд орохгүй байсаар

дансны үнэ нь зах зээлийн үнээсээ асар өндөр үнэ цэнэтэй болсон “Увс хүнс”, “Хүрд” зэрэг 10 гаруй компаниудын хувьцаа маш их эрэлттэй байдаг.

-Их мөнгөтэй хүн л хувьцаа авдаг гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Хөрөнгийн зах зээл бол хувьцаа үнэт цаасны талаар суурь мэдлэг олж авсан хүн бүр оролцож өндөр өгөөж хүртэж болох хамгийн шудрага талбар

бөгөөд идвэвхтэй арилжаалагдаж байгаа хувьцаануудын хамгийн хямд нь 20 төгрөгийн ханштай байгаа нь хэдэн ч төгрөгөөр хүүхдүүд хүртэл

өөрсдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй байгааг харуулж байна. Иргэд эхлээд бага мөнгөөр арилжаанд оролцож, туршлага

хуримтлуулах нь цаашид хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахад тустай. Өнөөдрийн таны худалдан авсан хувьцаа, компанийн үйл

ажиллагаанаас хамаарч 10 , 20 дахин өсөх бүрэн боломжтой бөгөөд иргэд буруу ойлголтоосоо болж ямар их боломжуудыг алдаж байгааг харах

харамсалтай байдаг.

-Компаниудын хувьд хувьцаа эзэмшигчиддээ хувьцааны ногдол ашгаа олгож байна уу?

-Компанийн тухай хуул (КТХ)-ийн дагуу нээлттэй компаниуд эдийн засгийн болон компанийн нөхцөл байдлаас хамаарч ногдол ашиг тараах эсэхээ

ТУЗ-ийн хүрээнд шийдвэрлэдэг. Сүүлийн таван жилийн байдлаар ногдол агщшиг тарааж байгаа компанийн тоо болон үнийн дүн тогтмол нэмэгдэж

байгаа. Нээлттэй хувьцаат компани ногдол ашиг тараах нь тухайн компанийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг илэрхийлэх чухал үзүүлэлт

төдийгүй, цаашид компанийн талаарх эерэг хүлээлтийг бий болгон хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд

түлхэц үзүүлдэг. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ногдол ашиг тараах арга хэмжээг нарийвчлан тогтоох  асуудлыг СЗХ-

ноос 2020 оны 01 сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, ногдол ашгийг зөвхөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар

зуучлуулан тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан ногдол ашиг тараах болон ногдол ашгаа

зуучлуулан тараах шийдвэр гаргахдаа Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу ногдол ашиг төлөх өдрийг тодорхой нэг

өдрөөр тогтоон /улирал, сараар биш/ “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан эхний хоёр улиралд багтаан тараах чиглэлийг МХБ-ээс бүртгэлтэй компаниудад

хүргүүлээд байна.

-Өнгөрсөн онд хэдэн компани IPO хийсэн бэ?

2019 онд “Түмэн шувуут” ХК, “Ард кредит ББСБ” ХК, Монос хүнс” ХК, “Инвескор ББСБ” ХК-ууд хувьцааны анхдагч зах зээлд нийт 42.54 тэрбум

төгрөгийн үнийн дүн бүхий 253.4 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон амжилттай арилжсан нь байна. Анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ

өмнөх оны мөн үеэс 11.5 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо.



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.