БНСУ: 730 мянган амны хаалт хил давуулах гэж байсныг илрүүлжээ

БНСУ-ын Гаалийн байгууллага / KCS / өнгөрсөн долоо хоног 730 мянган ширхэг амны хаалт хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлсэн

тухай “Korea Times” мэдээлжээ.

Тодруулбал, иргэдийн 62 удаагийн хууль бусаар хил давуулах үйлдлээр 100 мянган амны хаалт хурааж авсан бол 630 мянган амны хаалтыг нь

далайн тээврийн үйлчилгээнд явуулсан хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

KCS-ийн илрүүлсэн 730 мянган амны хаалт нь 1,4 тэрбум вон буюу 1,18 сая ам.доллартай тэнцэх юм.

Амны хаалт, болон коронавирусээс хамгаалах бусад бүтээгдэхүүний хомсдол үүсч байгаатай холбогдуулан тус улсын хил гаалийн хяналт шалгалт

чангарч, дэлгүүрүүд ч амны хаалт, гар ариутгагч нэг хүнд зэргийг олноор нь худалдахгүй байгаа билээ.



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.