Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас Хил хамгаалахын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай

хамтран Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн

этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-аас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан

хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас

урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, ЗГХЭГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХХЕГ-ын Хилийн боомтын

аюулгүй байдал, шалган нэтврүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, ЦЕГ-ын Албаны дарга, хурандаа Ж.Амгалан, ШӨХТГ-ын Өрсөлдөөний

бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг нар оролцож, мэдээлэл өглөө.

Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ кронавирусийн халдвараас урьдчилан

сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас

хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээдүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар

бөгөөд Улсын Онцгой комиссын даргын баталсан удирдамжийг танилцууллаа.

Удирдамжинд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох, Гамшгаас хамгаалах, мэргэжлийн ангийн

хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд

шуурхай, хүртээмжтэй хүргэх, цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон

бусад хэлбэрээр түгээхийг зогсоох, хүнс, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр

зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх, баар, ресторан, нийтийн хоолны болон

үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх,

шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээ авах, амьсгалын замын

цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл асарсан эх, эцэг, асран хамгаалагчид 5 хүртэлх

хоногийн цалинтай чөлөө олгохоор тусгасан байна.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Манай байгууллагаас  үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бараа,

бүтээгдэхүүнд зохиомол хомсдол үүсэхгүй байх, өөрсдөө худалдан борлуулах борлуулагч нар бүтээгдэхүүнээ зохиомлоор борлуулахыг хязгаарлах

тал дээр хяналт тавьж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд зах, худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн худалдагч  нартай

уулзалт хийж, импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий

газраас мэдээллээ.

 

 



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.