ЗОН-ын ээлжит Бага хурал 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдахаар тов зарлажээ. ЗОН-ын Бага хурал нь 33-261 гишүүнтэй байхаар дүрэмдээ заасан байдаг байна.
Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх тухай ЗОН-ын албан ёсны цахим хуудсанд мэдээллэсэн байна.
- ЗОН-ын удирдлагуудын 2019 оны ажлын тайланг Бага хуралд танилцуулж, хэлэлцүүлэх.
- ЗОН-ын дотоод зохион байгуулалт болон үндсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэх, холбогдох асуудлыг шийдвэрлэх.
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хэлэлцэх.
Ээлжит Бага хурлаар ЗОН-ын гишүүд Бага хурлын сонгуульт гишүүний албанд өөрийн болон бусад гишүүдийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй юм.

Мөн ЗОН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ гэж мэдэгдлээ.