277,436 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 102,362,710 төгрөгийн үнийн дүн бүхий 277,436 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "УБ-БҮК" ХК ( BUK +15.00%) болон "Монгол Даатгал" ХК (CHE+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" ХК (BBD -14.04%) болон "Бөөний худалдаа" ХК (ABHL -10.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.69 хувиар өсч 18866.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,690,828,170,163.91 төгрөг боллоо.



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.