“Outlaw” хамтлагийн дуучин Б.Бямбаа таалал төгсжээ

“Outlaw” хамтлагийн анхдагч гишүүдийн нэг Бямбаа буюу Б.Бямбасүрэн өвчний улмаас таалал төгсжээ.

Тэрээр нойр булчирхайн хорт хавдар гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд биеийн байдал нь тун тааруу байгааг хэвлэлүүд мэдээлж байсан.

Нэгэн үе олон сайхан хайрын дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан хамлагуудын нэг бол “Outlaw”. Б.Бямбаа тэр үед хит болж байсан “Мөсөн хайр” дууг гоцлон дуулсан билээ.

Түүний гэр бүл, найз нөхөд, фенүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.