Казахстан улс Монголоос захиа, илгээмж хүлээж авахгүй

Казахстан улс коронавирусын эрсдэлтэй улс орнуудаас шуудангаар захиа, илгээмж хүлээн авахаа зогсоолоо.

Хоригт Хятадаас гадна Монгол, Бангладеш, Бруней, Бутан, Бирм, Камбож, Малайз, Балба, Лаос, Хойд Солонгос, Тайланд, Шри-Ланк, Филиппин,  Тайвань багтжээ. Учир нь эдгээр улсуудаас ирж байгаа шуудан Хятадын нутгаар транзитаар дамжин өнгөрдөг байна.

ДЭМБ-аас хэдхэн хоногийн өмнө “Шуудангийн илгээмж коронавирус тараах эрсдэл байхгүй. Коронавирус захиа, илгээмжийн хайрцаг, дугтуйн дээр удаан амьдарч чадахгүй гэдэг нь нотлогдсон” гэж мэдэгдсэн билээ.



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.