УУЛ УУРХАЙ

Худалдан авсан алтны хэмжээ өсчээ

Монголбанкны дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтны хэмжээ энэ оны эхний хоёр сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна. Алт худалдан авалтын хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа нь дотоод эх үүсвэрээр валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж гэдэг утгаараа таатай үзүүлэлт болж байна.
2016-04-12 17:26 Дэлгэрэнгүй

АНУ нүүрсний олборлолтод ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өсгөнө

АНУ зарим төрлийн нүүрсний олборлолтод ногдуулах роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өсгөхөөр болсон байна. Тухайлбал хувийн өмчид шилжээгүй loomberg.com талбайгаас нүүрс олборлож байгаа бол 18.75 хувийн роялти төлөх шаардлагатай болжээ. Энэ нь өмнөхөөсөө 6 хувиар өссөн дүн болж байгаа юм. АНУ-д компаниуд жилд 450 сая тонн буюу нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 40 хувийг олон нийтийн эзэмшлийн талбайгаас олборлодог байна.
2016-04-12 17:25 Дэлгэрэнгүй

Уул уурхайнхан баримталдаг бодлогоо танилцуулж байна

“Mongolian Mining” тоног, төхөөрөмжийн үзэсгэлэн яармаг зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
2016-04-12 17:22 Дэлгэрэнгүй

Ашигт малтмалын 404 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.
2015-08-04 14:37 Дэлгэрэнгүй

Коксжих нүүрсний үнэ 2018 он хүртэл сайжрахгүй

Догшин ногооны ханш өндрөө авч буй энэ үед ам.доллар олдог салбарууд олны анхааралд байна. Манай улсын хувьд ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гэхчилэн экспортод гардаг бүтээгдэхүүн тоотой хэд бий ч өнөөдрийн байдлаар валютын урсгал татаж буй нь уул уурхайн салбар байна. Тэр дундаа зэс, төмрийн хүдэр, алт зэрэг нь ам.доллар олдог гол бүтээгдэхүүнүүд билээ. Энэ удаад голлох эрдэс бүтээгдэхүүний нэг коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнийн таамгийг хүргэе.
2015-07-23 10:51 Дэлгэрэнгүй

Гацууртын ордод хувиараа алт олборлогчид дураараа дургиж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших “Гацуурт”-ын ордод бидний нэрлэдгээр “нинжа” нэртэй хувиараа ашигт малтмал олборлогчид үнэхээр алт олборлоод байгаа эсэхийг үзэхээр сониуч зандаа хөтлөгдсөн үзэг нэгт бидний хэсэг нөхөд наадмын өмнөхөн энэ ордыг зорьсон юм.
2015-07-21 10:49 Дэлгэрэнгүй

Зэсийн үнэ унаж, нүүрснийх тогтворжиж байна

Ногоон валютын ханш өндрөө авч буй энэ үед доллар олдог салбарууд олны анхааралд байна. Ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гээд дэлхийд гардаг бүтээгдэхүүн бага сага бий ч ам.доллар олдог гол салбар гэвэл өнөөдөртөө уул уурхай л байгаа.
2015-07-21 10:48 Дэлгэрэнгүй

Оюу толгойн далд уурхайн төслийн санхүүжилтийг 2015 оны эцсээр үзэглэнэ

“Оюу Толгой”-ийн далд уурхайд шаардлагатай төслийн санхүүжилтийн хэлэлцээг энэ оны сүүлээр үзэглэх төлөвлөгөөтэй байгаа гэж “Turquoise Hill Resources” компаниас мэдээллээ. Хөрөнгө оруулагчийн төслийн санхүүжилтийн яриа хэлэлцээ урагшилж байгаагаас гадна “Оюу Толгой”-ийн ТЭЗҮ-ийг шинэчлэх ажил хийгдэж байгаа гэж үйл ажиллагааны тайландаа мэдэгджээ.
2015-07-16 13:04 Дэлгэрэнгүй

Нүүрсний зах зээлийн судалгааг нийтэд мэдээлэв

Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтсээс дэлхийн нүүрсний зах зээлийн зарим судалгааг хийснээ олон нийтэд мэдээлсэн байна. ТУс тайланд дурдсанаар Хятадын нүүрсний нийт импорт 83.2 сая тонн болсон нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулвал 38.4 хувиар багассан дүнтэй гарчээ.
2015-07-02 13:45 Дэлгэрэнгүй

Тавантолгой төслийн шинэ хувилбар

Фиктивная фирма гэдэг үгийг эрхэм Та сонсч байсан биз. Shell company ч гэдэг. Олон улсад ийм зуйгуул компаниудын тухай багагүй ярьдаг. Тодорхой активгүй. Үйл ажиллагаагүй. Санхүүгийн янз бүрийн гүйлгээ хийх зорилгоор ийм компанийг байгуулдаг.
2015-06-27 14:22 Дэлгэрэнгүй
<< 1 2 3 4 5 >>

Шинэ мэдээ

Бүгдийг нь харах
10:15 11/30